Австралийн Ерөнхий сайд гуйлга гуйгчид 5 доллар өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-19 15:37:35

МЕЛЬБУРН. /ВВС/. Мельбурн хотын гудамжинд гуйлга гуйдаг залууд Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл 5 авс.доллар өгчээ.

Тэрбээр пүрэв гарагт эдийн засгийн томоохон арга хэмжээнд үг хэлэхээр явах замдаа гуйлга гуйгч залуутай гар барьж, түүний өмнөх аяганд 5 авс.доллар хийсэн байна.

Түүний энэ бяцхан өглөг нь төд удалгүй нийгмийн сүлжээнд хүмүүсийн ярианы томоохон сэдэв болж хувирчээ.

Нэг хэсэг нь Ерөнхий сайд Тернбуллыг “хөрөнгөтэй хүн байж 5-хан доллар өглөө” гээд “харамч” гэж тодорхойлж байна.

Харин нөгөө хэсэг нь гуйлга гуйгчид мөнгө өгснийг ерөнхийдөө шүүмжлэн “гуйлгачдад мөнгө өгөх нь ядуурал газар авахад тусалж байна гэсэн үг. Гуйлгачдад мөнгө өгөхийн оронд буяны байгууллагад өгөх хэрэгтэй” гэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ