ГОВЬ-АЛТАЙ: “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аян энэ сарыг дуустал өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-07 10:42:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяны нээлт аравдугаар сарын 6-нд “Мазаалай” театрт боллоо.


Дэлхийн хуримтлалын өдөр бол нэг ёсны баярын өдөр байдаг, учир юу гэхээр бүтэн жил, сараар хувь хүн өөртөө зорилго тавьж, өөрийнхөө ирээдүй, гэнэтийн болон товлосон ажил үйлд зориулж бага багаар хуримтлуулсан мөнгөө хэрхэн өссөнийг дүгнэж, зорилгодоо хүрсэний баяр юм хэмээн Монголбанкны Говь-Алтай салбараас нээлтийн үеэр онцоллоо. 


Энэхүү аяныг ХААН, Хас, Төрийн банкны Говь-Алтай салбаруудын хамт олон, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран энэ сарыг дуустал хэрэгжүүлэх аж. Аяны хүрээнд хүүхэд залуучууд, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтийн анхаарлыг хуримтлал, хувь хүн өрхийн санхүүгийн төлөвлөлтийн ач холбогдолд хандуулах, хуримтлалын дадал хэвшилд уриалсан олон үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ