СЭЛЭНГЭ: Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 7-ны өдөр цас орж, цасан болон шороон шуурга
шуурч, хүйтрэхийг аймгийн
УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 6-ны 20.00 цагаас 7-ны
20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг.
Шөнөдөө зарим сумын нутгаар, өдөртөө нийт нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг.
Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5
градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
10 дугаар сарын 8-12-ныг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд нутгийн хойд хэсгээр
бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи
баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 5-10 градус хүйтэн,
өдөртөө 3-8 градус дулаан байна. 9, 10-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.