Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн даргыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-06 19:22:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг танилцуулав.


Ноён Жүү-Ок Ли Монгол Улсын Ерөнхий сайдыг 2023 оны 1 дүгээр сард болох Давосын ДЭЗЧУ-д оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд олон улсын нэр хүндтэй тус платформыг ашиглан Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар саналаа солилцлоо.


ДЭЗЧУБ-аас 2022 онд  гаргасан “Дэлхийн эрсдлийн тайлан”-д дурдсан эрсдлүүдийг даван туулах, зайлсхийх стратеги боловсруулах чиглэлээр Монгол Улс ДЭЗЧУБ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ