Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:13:50

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т. Болдбаатар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өндөр насны тэтгэвэрт гарсан Дамбий, Норовсамбуу, Батсуурь зэрэг ахмад настануудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Байгууллагынхаа төлөө өөрийн мэдлэг чадвар, залуу халуун насаа зориулан ажиллаж ирсэн ахмад буурлууд энэ өдрөөр хурлын байгууллагын  үйл ажиллагаатай танилцаж, үнэтэй заавар сургамж, туршлагаасаа хуваалцсаны зэрэгцээ төр иргэнийг холбох гүүр болсон ажилд хариуцлагатай хандах хэрэгтэйг онцолж байв.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд