Төв аймагт түүх, соёлын дурсгалт газруудын тооллого үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-06 08:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг эхлүүлээд байгаа.


Энэ ажлын  хүрээнд Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг түүх, соёлын дурсгалт газруудын тооллогын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6 сумын 186 түүх, соёлын дурсгалыг газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцаж тоолжээ.

Төв  аймгийн хэмжээнд нийт 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 5665 дурсгалт газар байдаг. Тооллогын хүрээд  Эрдэнэ сумын нутагт оршдог "Сарьдгийн хийдийн туурь", "Гүнжийн сүм", Мөнгөнморьт сумын нутагт оршдог "Тэнүүний хүрээний туурь" зэрэг томоохон газруудад хүрч ажилласан байна.






Холбоотой мэдээ