Японы засгийн газар Украинд элчин сайдын яамаа дахин нээхээ мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-05 15:58:23

ТОКИО. /Kyodo/. Япон улс ОХУ, Украины мөргөлдөөний улмаас энэ оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хаагаад байсан Киев дэх элчин сайдын яамаа /ЭСЯ/ дахин нээхээр болсноо лхагва гарагт зарлав.


Тус улсын Засгийн газар В.Зеленскийн Засгийн газартай ойр дотно харилцаагаа хадгалахын тулд Киев дэх ЭСЯ-аа аль болох богино хугацаанд дахин нээхийг эрмэлзсээр ирсэн хэмээн мэдэгджээ.


Мөн эрх баригчдын зүгээс ЭСЯ-ны ажилтнуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болсон хэмээн дүгнэсэн байна.


“Долоогийн бүлэг”-т багтдаг бусад зургаан улсын хувьд Киев дэх ЭСЯ-ны үйл ажиллагаагаа дөрөв, тавдугаар саруудад сэргээжээ.


Японы Засгийн газар Украин дахь ЭСЯ-аараа дамжуулан “Долоогийн бүлэг”-ийн бусад гишүүдтэй ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, Украины сэргээн босголтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх аж.  

Холбоотой мэдээ