Пуэрто-Рико руу явж байсан 500 гаруй хүнтэй гатлага онгоц шатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-19 11:22:08

САН-ХУАН. /PrensaLatina/. Пуэрто-Рикогийн эргийг чиглэн Карибын тэнгист явж байсан зорчигч тээврийн гатлага онгоцонд гал гарчээ. Онгоцонд сууж явсан 512 хүн бүгд аврагджээ. Бэртэж гэмтсэн болон түлэгдсэн 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө энэ том онгоц Пуэрто-Рикогийн эрэгт хүрэхэд 2 орчим км зайтай байхад хөдөлгүүрийн хэсгээс нь гал гарч эхэлсэн аж.

Уг онгоц нь Доминикан болон Пуэрто-Рикогийн хооронд байнга явдаг байжээ.

АНУ-ын Эргийн харуулын албаныхан болон аюулаас хамгаалахын албаны хүмүүс галыг унтраажээ. 20 орчим усан онгоц болон таван нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулсан байна.

Холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ