Туркийн хоёр хотод томоохон дэлбэрэлт болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-18 19:32:14

АНКАРА. /Xinhua/. Туркэд өнөөдөр цагдаагийн газруудыг онилсон хоёр дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 219 хүн шархаджээ.

Тус улсын зүүн нутгийн Ван хотын цагдаагийн газрыг онилон машин дэлбэлсний улмаас нэг цагдаа болон хоёр иргэн амь үрэгдэж, 73 хүн шархадсан байна.

Үүнээс хэдхэн цагийн дараа Элазиг хотын цагдаагийн газрын гадаа машин дэлбэлсний улмаас гурван цагдаа амь үрэгдэж, 146 хүн шархадсан гэнэ.

Эдгээр халдлагыг “Курдын ажилчны нам” террорист бүлэглэл үйлдсэн гэж Туркийн албаны хүмүүс таамаглаж байна.

Тус бүлэглэл нь засгийн газартай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ өнгөрсөн онд цуцалснаас хойш Туркийн зүүн өмнөд нутагт цагдаагийн газруудыг онилсон халдлага, дэлбэрэлтийг удаа дараа үйлдэж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ