ДОРНОГОВЬ: Цэвэр усны нөөцийн сан барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-30 08:32:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын гуравдугаар багийн нутагт цэвэр усны нөөцийн санг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаарЭнержи парагонХХК гүйцэтгэж байна.


Одоогийн байдлаар усан сангуудын бетон хийцийн ханын ажил дуусаж хучилтын хэсэг хийгдэж байгаа юм. Өмнө нь 1000 м3-ын хоёр усан сантай байсан бол шинээр 3000 м3 усан сан барьснаар нийт 5000 м3 усан сантай болж, 2030 он хүртэл өсөн нэмэгдэх хэрэгцээг хангана хэмээн албаныхан өгүүлэв.

Холбоотой мэдээ