“Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-09-28 07:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:


09.30 цагт “Корпорайт конвеншн центер”-т Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрчим хүчний чуулган” “Эрчим хүчний шилжилт” сэдвээр болно. Холбоо барих утас: 80044850, 89014850, 77003010


10.30 цагт МУИС-д “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 


11.00 цагт ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99741854


11.40 цагт Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ.


14.00 цагт Дэлхийн банкны байранд (MCS Плаза”-гийн 4 давхарт) ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлаж байна.


14.00-16.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-ын байранд “Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Цахим хөгжил харилцаа холбооны яам, АТГ-ын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Мөн "Глоб Интернэшнл төв"-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулна. Утас: 99170361, 99128391





Холбоотой мэдээ