ДОРНОГОВЬ: Ажлын байр нэмэгдүүлж, ногоон байгууламж байгуулах чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-23 14:59:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, “Зүүнбаян төмөр замХХК-ийн uүйцэтгэх захирал Д.Банзрагч нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Албаныхан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын хүрээнд ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас ажиллах хүчин бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсанТэрбум модүндэсний хөдөлгөөний хүрээндЭрдэнэс ТавантолгойХК-ийн хэрэгжүүлж буйСая тонн-Сая модхөтөлбөр, “Зүүнбаян төмөр замХХК-ийн хэрэгжүүлж буйНогоон замтөслийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ойн зурвас байгуулах ажилд хамтран оролцох юм.


Засгийн газраас дэвшүүлж байгаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой гэж албаныхан тодотгож байна.

Холбоотой мэдээ