ДОРНОД: Эрт илрүүлэг үзлэгт 800 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-23 09:10:43

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сараас орон даяар хэрэгжиж байгаа эрт илрүүлэг үзлэгт иргэд хамрагдахдаа өөрийн төрсөн сард багтаж, өрх болон сумын ЭМТ-д хандсанаар урилга авч, урилгаараа "Эрүүл мэндийг дэмжих төв"-д цаг товлон үйлчлүүлэх боломжтой. 


Дорнод аймгийн БОЭТ хүн амын насны бүлгээр нь зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулж байгаа энэхүү үзлэг оношилгоонд зориулж "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулжээ.


Тус төв өдөрт 25 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Учир нь 31-ээс дээш насны иргэд дурангийн оношилгоонд хамрагдаж байгаа учраас ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ийн зохицуулалт хийж байгаа гэж БОЭТ-ийн Мэдээлэл технологийн тасгийн эрхлэгч Ц.Мөнхбаатар ярилаа.

Нэг үйлчлүүлэгчид дурангийн оношлогоо хийхэд 20-30 минут зарцуулдаг аж. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэх үзлэг 18-аас дээш насны 800 гаруй иргэн хамрагдаад байна. 

Холбоотой мэдээ