Олон улсын Олимпын хорооны гишүүн тасалбар дамлан худалджээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-18 09:19:49

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Риогийн Олимпын наадмын тасалбарыг дамлан худалдсан гэх үндэслэлээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ нэгэн гишүүнийг Бразилын цагдаа нар баривчилжээ.

Ирландын иргэн Патрик Хикки-г ашиг олохын тулд Олимпын тасалбаруудыг анхны үнээс нь илүү өндөр үнээр дамлан худалдсан гэж сэжиглэж байна.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, тэрбээр 1000 гаруй тасалбарыг дамлан худалдсан бололтой.

Хикки нь ОУОХ-ны Риогийн Олимпын наадамд бэлтгэх, хяналт тавих комиссын гишүүн гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ