Алба хаагчид 21 иргэний амь, 730 сая төгрөгийн өмч авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-09-20 09:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Он гарсаар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт дуудлага 21.6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ