БУЛГАН: Сүүлийн хоёр жилд шилжин ирэгсэд нэмэгджээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-16 11:36:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт шилжин ирсэн хүн ам энэ оны өнгөрсөн сарын байдлаар 2020 оны мөн үеийнхээс 55,9 хувиар өссөн байна.


Тухайлбал хоёр жилийн өмнө 343 иргэн шилжин ирж байсан бол энэ оны 8-р сарын байдлаар 535 хүн өөр аймаг, хотоос шилжин ирж бүртгүүллээ гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.


Мөн энэ оны эхний найман сарын байдлаар шилжин ирэгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,9 хувиар нэмэгдсэн байна.


Харин иргэний бүртгэлд шинээр төрсөн 547 хүүхэд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 29,6 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ