Харьцангуй өндөр ургац хураах аж ахуйн нэгж, иргэнийг нэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ургац сайн авч байгаа аж ахуйн нэгж, иргэнийг нэрлэлээ.
Урьдчилсан балансаас үзэхэд үр тарианы ургацаар Цээл сумын “Цээлийн хур”, “Давхар түрүү ” “Дэвших түвшин”, Эрдэнэсант сумын “Шүрэн титэм”, Жаргалантын “Алтан залаа, Угтаалцайдамын “Элсэн цагаан”, Сүмбэрийн “Октябрь сүмбэр” зэрэг аж ахуйн нэгж, нэгжээс 13.0-16.0 цн, төмсний ургацаар Жаргалант сумын “Жинсрэгт хайрхан”, “Дэлгэр-Уянга” ХХК-ууд 160-180 цн, хүнсний ногоогоор Сүмбэрийн “Миш маш” ХХК, Борнуур сумын иргэн н.Дуламсүрэн Баянчмандманы “Эе тэнүүн”, Зуунмодын Атрын шим зэрэг иргэн, аж ахуйн нэгж 130-180 цн ургац хураахаар тогтсон нь аймагтаа хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Ш.Шүрэнцэцэг
Сэтгэгдлүүд