УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-16 15:04:52

Энэ оны наймдугаар сарын 13-14-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тойргийнхоо, тодруулбал Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хашаат сумдын сонгогчидтойгоо уулзаж, “Талархлын баяр”- хийж, соёолон насны хурдан хүлгүүдийг уралдууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ сарын 14-ний өдөр газар тариалангийн гол бүс нутаг болох Төвшрүүлэх сумын тариаланчдын ажил үйлстэй танилцсан бол наймдугаар сарын 15-нд Цэцэрлэг хотноо нутгийн Захиргааны их танхимд УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Архангай аймгийн бүх сумын ардчилсан намын удирдлага, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй уулзаж цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ оны 10 дугаар сарын 19-нд сум орон нутгийн  сонгууль болох учир УИХ-ын гишүүд хөдөө сумдад их л шаргуу ажиллаж байна гэж сонгогчид өөр хоорондоо ярилцаж байна.

Архангай аймаг Л.Булган

 

 

 

Холбоотой мэдээ