АРХАНГАЙ: Дамдин Янсан бурхны ван айлдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-09 09:40:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Бурхан шашинтны төв Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд Дамдин Янсан бурхны ванг намрын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр айлдлаа.
Эл өдөр ЖАДО РЕНБҮЧИ багш, МБШТГТХ-ийн Тамгын лам С.Сайнсөр тэргүүтэй хуврагууд төдийгүй Монгол орны бүхий л хийдээс лам, сүсэгтэн олны төлөөлөл ирж ван хайрлав. Лам хуврагуудын хэлж буйгаар Архангай аймагт урьд өмнө ийн өргөн хүрээнд Дамдин Янсан бурхны ван хайрлаж байгаагүй аж. Энэхүү ном нь гэгээрэл рүү хүрэхэд хамгийн ойр адис жанлавтай, номын дууг сонссон хэн бүхэнд буяны нигууртай ажээ.

Эл өдөр Дамдин Янсан бурхны ванг айлдахаас гадна Архангай аймгийн Бурхан шашинтны төв, Зая гэгээний хүрээ, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн шинэ цогчин дуганыг барих шав тавьж, бүтээн байгуулалтад зориулж сүсэгтэн олны хандивын аяныг эхлүүллээ. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа Архангай нутгийн уугуул хэн ч хандив өргөж болох юм. Хандивтай холбоотой мэдээллийг 88558535 дугаараас авч болох ба ХААН банкны 5135058699 тоот дансанд нэрээ бичээд шилжүүлж болох ажээ.

Холбоотой мэдээ