Он гарсаар 0-1 насны 15 хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 11:49:14

Өмнөговь аймгийн хэмжээнд он гарснаас хойш энэ 8 сар хүртэл хугацаанд 0-1 насны 15 хүүхэд энджээ.

Үүнээс 10 нярай дутуу төрөлтийн улмаас амьдрах чадвар муу байсан бөгөөд 6 цагаас 8 хоног амьдруулсан боловч эмчилгээ сувилгааны үр дүн өгөөгүй байна. Мөн эхийн ноцтой хүндрэл 3 бүтгэгдсэнээс 2 эх нас барж, нэг эхийн амийг аварсан ажээ. Дээрх хугацаанд тус аймгийн хэмжээнд 703 эх төрж, 698 амьд хүүхэд мэндэлсэн байна. 

Энэхүү эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар Эрүүл мэндийн даргад аймгийн засаг дарга Н.Наранбаатар албан даалгавар өглөө. Тус даалгавартаа эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэст хүүхдийн мэргэжлийн эмч ажиллуулах шаардлагатайг дурдсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ