АРХАНГАЙ: Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажил хангалтгүй байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-08 09:01:33

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 277 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 09 дугаар албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын А/557 дугаар захирамж, 04 тоот албан даалгаврыг сум, байгууллагын удирдлагуудад хүргүүлэн заавар чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. 


Аймгийн 19 сумын 101 багийн 8207 хот айлд 15.5 мянган малчин, 3.9 мянган мал бүхий өрх, нийт 19.4 мянган малчин өрхөд 6.1 сая толгой  малыг өвөлжүүлж, хаваржуулах төлөвтөй байна.


Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 1.4 сая толгой малыг зах зээлд нийлүүлэхээр  ажиллаж байна.


Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн  6,5  хувь нь бэлчээр нөөцтэй, 15,4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 66,5 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10,2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 10,2  гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 80 орчим хувьд нь хэтэрч гарсан.


Аймгийн  Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.


Аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/611 дүгээр захирамжаар байгуулсан 6 ажлын хэсэг, удирдамжийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд сумдын хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажилласан байна.


Сумдад ажиллах үеэр Засгийн газрын тогтоол, албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй, албан хаагчдын ээлжийн амралтын зохицуулалт хийгээгүй, зарим сум мэргэжлийн боловсон хүчинг авч ажиллуулаагүй, Засаг даргын тамгын газрын албан хаагчдын ажлын уялдаа холбоо сул зэрэг нийтлэг алдаа дутагдал гарсан тул дараах үүрэг даалгаврыг яаралтай зохион байгуулж, цаг үеийн ажлыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатайг сумдын Засаг дарга нарт хугацаатай чиглэл өглөө.  

1. Төрийн албаны анхан шатны нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах,

2.Сумын Мал эмнэлгийн тасгийг бүтцээр нь ажиллуулж, төрийн албан хаагчийн сул орон тоог нөхөн ажиллуулах арга хэмжээ авах, шинэ залуу боловсон хүчинг ажиллаж, амьдрах нөхцөл боломжоор нь хангах,

3. Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх /Тариалан эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүдтэй холбоо тогтоож, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, гэрээ байгуулах/

4. Сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн агуулах саравчийн галын аюулгүйн байдлыг хангах, цаашид шинээр барих,

5. Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах шаардлагатай өвс, тэжээл, хужир шүүг нөөцлөх, малын өвөлжөө, хаваржааны засвар хийх, хэвтэр бууцыг дулаалах ажлыг сайтар зохион байгуулах,

6. Малын генетик нөөцийн тухай хуулийн 8.4.1, 16.9.1, 18.3.1 дэх заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа тул үржлийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх, бог малын хээлтүүлэгчийн хүрэлцээ хангамж нэмэгдүүлэх,

7. Бод малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах,

8. Улсын хэмжээнд зарим аймагт үхрийн арьс товруутах, хонины цэцэг, бог малын мялзан, шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчин дамжин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын А/639 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж,  малчид дур мэдэн гадна аймгаас эцэг мал худалдан авч, үржилд ашиглаж байгаад хяналт тавих,

9. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, угаалга, туулгалт, боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх,

10. Малын халдварт, гоц халдварт өвчний нөхцөл байдал, хор уршиг, тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчид, иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн байх,

11. Мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг даатгалын компаниудтай хамтран зохион байгуулах

12. Эр сувай болон дундаас доош тарга хүчтэй мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах  ажлыг үндэсний үйлдвэрүүдтэй хамтран шуурхай зохион байгуулах,

13. Ургац хураалтын мэдээг долоо хоног бүрийн 1, 4 дэх өдөр  тогтсон хүснэгтийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлэх /сумдад файлаар өгсөн/;

14.Мөнгөн урамшуулал олгохтой холбогдуулан www//:plant.mofa.gov.mn программд тариалангийн талбай болон тариаланчдаа 100 хувь бүртгэлд хамруулсан байх,

15. ХХААХҮС болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2-т заасны дагуу үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнд Органик хүнс болон ХААЗДадлын талаар мэдээлэл хүргэж, гэрээ байгуулахад нь холбож өгөх, хамтарч ажиллах,

16. Тарианы болц оройтож байгаатай холбогдуулан малчдыг малаа хариулгатай байж, тариалангийн талбайд оруулахгуй байх мэдэгдэл хүргүүлж, хамтран ажиллах; /Хайрхан, Өлзийт, Цэнхэр, ЭБ, Батцэнгэл суманд явуулах/

17. Өрхийн тариалан хөтөлбөрт хамрагдсан 20 өрхийн тариалсан таримал болон хураасан ургацын мэдээ, тайланг ирүүлэх; /ЭБ 40 өрхийн судалгаа ирүүлэх/

13. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хүйтний улиралд 30-аас доошгүй хоног хэрэглэхэд хүрэлцэхүйц түлээ, нүүрсийг татан авах

14. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн уурын зуухны аюулгүй байдлыг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар сургуулийн захиралд хугацаатай үүрэг даалгавар өгөх,

15. Шинээр барьж буй сургууль, Соёлын төвүүдийн барилгын ажилд тавьж, гүйцэтгэгч аж ахуй нэгж, бусад холбогдох газарт санал хүсэлтээ хүргүүлэх,

 

Холбоотой мэдээ