БНСУ-ын хил нэвтрэхээс өмнө шинжилгээ өгөх журмыг цуцална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-01 13:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад орноос БНСУ-д очиж буй иргэд хил нэвтрэхээс өмнө PCR, RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журмыг цуцалж байна.


Энэ талаар БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль өчигдөр мэдэгдэхдээ, “Есдүгээр сарын 3-ны 00.00 цагаас эхлэн агаарын хөлөг онгоцоор БНСУ-д ирж буй гадаад, дотоодын иргэдээс коронавируст халдварын PCR, RAT шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэв.


БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг хэвээр мөрдөхийг МИАТ компани мэдээлжээ. 


Бусад орны тухайд ямар журам мөрдөж байгааг дараах хүснэгтээс харна уу. 


Холбоотой мэдээ