УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн байнгын хорооны даргыг шинээр сонголоо.
Үүнд:
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг,
-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,
-Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугар,
-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин,
-Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин,
-Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар,
-Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарыг сонголоо.