УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ, гишүүдийн цалин, эргх зүйн зохицуулалтыг хэлэлцсэн тэмдэглэлээс үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.
Р.
Гончигдорж:- Цалин гэдгийг ямар утгаар оруулсан юм бэ гэсэн асуулт байна.
Б.
Чимид:- Ер нь цалиг гэдэг
парламентын гишүүнд 1 байдаггүй юм. Дандаа жавлование, 1 бол вознаграждение гэж байгаа юм.
Улсын сангаас тийм юм авна гэж байгаа юм. Бид нар юу гэж үзсэн бэ гэхээр цалингий нь нарийн
бичгийн даргын цалинг нь өөрт нь егье гэж бодож байгаа
юм. Унааны автобусанд суугаад авах билетийн мөнгийг өгье гэж
бодож байна. Энэ бүгдийг хэлэх гэж оролдсон юм. Тийм практик бий. Жишээлбэл
Английн парламентын 1 гишүүн 700 фунт унааны хөлс авч байгаа. Энэ очсон улсууд
мэдэж байгаа байх. Би тийм сайн мэдэхгүй байна. Би очиж асуусан юм. Тэгээд сар
гэсэн санах юм. Нэг тэрэг өгдөг юм байна билээ. Тэрэг өгөхөөр авдаггүй, мөнгийг
нь авдаг. За тэгээд 1, 2 туслахтай байж болох болов уу. Нэг үгээр хэлбэл
одоо цагийн бидний ойлголтод таарахгүй байх. Хувийн нарийн бичгийн даргатай байх
тухай асуудал байна. Би бол цаашаагаа тийм болно гэж хэлж байна болохоос биш одоогийн
шуугьж байгаагаар энэ тэсэхгүй гэдгийг мэдэж байгаа.
Сонин дээр угтуулаад биччихсэн байна билээ. УБХ-ын гишүүдийг хангамжтай болгох
асуудал сөхөгдөж байна гэж сонин дээр бичсэн харагдана билээ. Энэ бол явахгүй
байж магадгүй. Уг нь төрд байх ёстой зүйл. Ажил албан тушаал хавсарч болохгүй
гэдэг бол тодруулах ёстой болов уу. Би бол зүгээр түрүүн комиссоос орохоос өмнө тэр албан тушаал
гэдэг нь ойлгомжтой, ажил гэдэг дээр нь ерөөсөө арилжаа худалдааны ажил гэж
байсан юм. Тэгээд энэ 2 утгагүй байна гээд хасуулчихсан, одоо ингээд энэ нь
ойлгогдохгүй байна гээд хасчихвал тэгээд зохицуулалтгүй болох юм шиг байна.
Ганцхан улсаас жавлование юм уу, вознаграждение авдаг учир нь
гэвэл өөр ажил хавсардаггүйтэй холбогдож аваад байгаа юм.
Г.
Зуунай:- Чимид гуай тэгэхээр тэрийг авахгүй гэж хэлээд байгаа хүн
алга л даа. Харамж гэдэг ойлголт, цалин мөнгө гэдэг чинь таарахгүй байна гэж
хэлээд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл албан хэрэгцээний зардлыг гэж хэлдэг юм
уу.
Р.
Гончигдорж:- Цалин хангамж гэсэн хос үгээр илэрхийлэгдээд байгаа юм.
Б.
Чимид:- Харамж гэдэг бол өргөл барьц ч биш. Тэр чинь өргөл барьц ч гэсэн өөр
үгтэй юм.
Г.
Зуунай:- Биш гэж та хэлсэн ч мөн л дөө. Та зохиосон юмаа ингээд байх
юм. Чимид гуай. Бас ойлголцох ёстой. Жавлование гэж юу байх вэ
гэж.
М.
Энхсайхан:- Харамж гэдгийг өргөл барьц гэж би танаас анх сонсож байна Та
өөрөө үндэслэлгүй тэгж ярьж байгаа учраас аргагүй шүү дээ. Үндэслэл хэрэгтэй
шүү дээ.
Д.
Энхбаатар:- Нэгдүгээрт тэр бусад албан тушаал хавсарч болохгүй гэдгийг
үнэхээр бодож үзээд шийдэх хэрэгтэй. Энэ парламентын намуудыг төлөөлж хүмүүс
сууж байгаа шүү дээ тэгэхээр намын дарга хүн
энд суух эрхтэй. Аль ч намын дарга парламентын намын гишүүн болоод явах эрхтэй.
Тэртэй тэргүй бид нар намын бодлого явуулж байгаа юм чинь намын дарга яагаад
сууж болохгүй юм бэ?
Р.
Гончигдорж:- Зүгээр чуулганы хуралдаанд оролцох тухай асуудал ярьж байна
уу?
Д. Энхбаатар:- Парламентын гишүүн байна. Дээд шүүхийн тайлбар гаргуулсан шүү дээ. Тэрэн дээр олон нийтийн байгууллага, нам, эвсэл, холбоодын дарга байж болохгүй гэсэн тийм тайлбар гарсан гэж би сонссон. Тийм юм байж болохгүй Баярцогт залуучуудын холбоог төлөөлөөд байж байх эрхтэй. Тэр утгаар нь энийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, энд Их хурлын гишүүнийг байцаах, мэдүүлэг авах эрхтэй юу? Шүүхийн, хууль сахиулах байгууллагууд.
Р.Гончигдорж:- Их хурлын гишүүнийг үйл
ажиллагаатай нь холбогдуулж түүнийг шууд баривчлах ийм асуудлыг...
Д.
Энхбаатар:- Байцаах ба мэдүүлэг авах эрхтэй.
Гү. Лхагважав:- Харамж гэдэг үгийг би Чимид гуайн
тайлбарласны дараа нь энэнээс айчихлаа. Яагаад гэхээр өнөөдөр яамдын сайд нар
харамжтай байгаа юм байна л даа. Яагаад гэвэл үүдэнд нь нарийн бичгийн дарга
сууж байгаа. Би тэр машин унаад давхидгийг нь хангамж гэж
бодсон байхгүй юу. Машин унадаг, утсаар ярьдаг энэ тэрийг нь. Тэгээд үүдэнд нь
нарийн бичгийн дарга сууж байгааг саяын ойлголтоор харамж гэх нь. Тэгэхээр
ирээдүйн тэр улсуудад бид нар тэрэн шиг юм өгөх нь л
дээ. Би тийм юм өгмөөргүй байна. Тэр хангамж гэдэг юмыг нь өгмөөр байна. Энэ
хэрэв парламенттай төр улс юм бол тэр парламентад байгаа хүн
ажлаа явуулах бүх боломжийг бид нээж өгөх ёстой. Тэгэхээр энэ дээр эргэлзэхгүй
тавьчих юмсан гэж 1 дүгээрт бодож байна. Хоёрдугаарт, хэрэв
Улаанхүүгийн тавьж байгаа асуудал дээр, би 1 юман дээр цааргалаад байгаа хүн. Тэр
нөгөө 75-ын тоо бага байх юм бол энэ рүү ороод ирвэл баларчихна. Яаж
мэдэх вэ, Их хурал нийтдээ монголын парламент 500 хүнээс бүрдэнэ гэдэг юм уу
эсвэл 250 ч гэдэг юм уу 150 ч гэдэг юм уу, ингээд тогтоочихвол, одоогийн тавиад
байгаа энэ хязгаарлалт бол хэтэрхий хязгаарлаж байна. Засгийн газрын гишүүн болж байж
ч магадгүй, байхгүй ч байж магадгүй, энэ бол парламентын гишүүний тооноос
хамаарах асуудал. Тийм учраас өнөөдөр энэ дээр тавьж болохгүй юм гэж.
Гуравдугаарт, 29 дүгээр зүйлийн 3-т тэр дор үндэслэл тогтоогдвол гэж энэ их
аюултай үг байна. Сая бид нар Шүүхийн байгууламжийн хуулийг хэлэлцэхдээ
үндэслэлийг хэн тогтоох вэ гэдгийг тодорхойлсон. Харин тэр тогтоосон үндэслэл
нь зүйтэй байна уу, үгүй юу гэдгийг Их хурлаар оруулж ирж мэдэх юм. Шүүх бол
тэр үндэслэлээ тогтооно, шүүх бол тэр шүүн таслах үйл ажиллагаа явуулах ёстой.
Тогтоосон тэр үндэслэлийг энэ үнэн байна гэж нотолж болох юм. Тэгэхгүй
тохиолдолд энэ нөгөө 1 айхтар чинь 29 дүгээр зүйлээсээ эхлээд нэвчрээд эхэллээ
шүү гэж хэлэх гэсэн юм.
Б. Чимид:- Энэ их маргаантай асуудал. 29 дүгээр зүйлийг 2 салгая гэдгийг хэрэггүй байх гэж бодож байна. Энэ бол их хурлын гишүүний хувийн эрх, эрх чөлөө энд халдах тухай асуудал байгаа предмет бол 1. Зүгээр дотор агуулгын хувьд 2 янзын практик байна. Зөвхөн тэр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх тухай, парламентын үйл ажиллагаатай нь холбогдуулж гэмт хэрэгт холбогдуулж татах, баривчлан нэгжихгүй байх тухай ийм хуультай орнууд байна. Зүгээр бүх газар баривчилж болдоггүй тухай, хэргийн газар дээр нь бариагүй бол болдоггүй тухай, заавал зөвшөөрөл авах тухай хуультай орнууд байна. Би энд сууж байна. Энэ талаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ бид депутатын хэсгийн санал авсан Өнөөдөр хариу ирж байна. Тэгэхээр тэнд шүүмжилж байна л даа. Ялангуяа тэр гэмт хэргийн тухай асуудлаар эргүүлэн татна гэсэн байна. Энд ерөөсөө зарчмын 1 л асуудал байгаа юм. Инпжмент гэдэг ойлголт энд 1 бол хэрэглэе, хэрэглэвэл парламент өөрөө шүүнэ. Тэгээд гэм буруутай гэмт хэрэг гэж тогтооно, гэмт хэрэг үйлдсэн байж болно гэсэн үндэслэл тогтоно. Эсвэл ерөөсөө шүүхийн шийдвэрээр тогтоогоод дараа нь парламент авч үзнэ гэвэл буруу болно. Яагаад гэвэл шүүхээр тогтоосныг парламент хүчингүй болгох эрх байхгүй. Шууд автоматаар зөвшөөрч байхаас өөр эрх байхгүй. Шүүх чинь өөрөө таслан шийдвэрлэх тогтоолоо гаргаж байж л үндэслэлээ өгнө шүү дээ. Өөр арга байхгүй. Тийм учраас тэрийг парламент мөн, биш гээд байх юм байхгүй. Ийм ойлголтын зөрүү гараад байгаа юм. Зүгээр яахав 2 танхимтай парламент бол дээд танхим нь парламентын гишүүний хувьд, Ерөнхийлөгчийн хувьд, зарим томоохон албан тушаалтны хувьд шүүхийн эрх эдэлдэг. Тэр бол шүүх гэж явдаг. Тэр санаагаар хийсэн юм маань доошоогоо гулгасаар яваад одоо яг босгон дээр хүрчхээд байгаа юм. Уг нь нэлээн хойморт төлөвлөсөн. Сониноор баахан гүвсэн, тэгэхээр парламент шүүдэггүй гэж ингэж тааж болохгүй дээ. Сенат бол шүүхийн үүрэг гүйцэтгэдэг юм. Тийм учраас тийм үүрэг гүйцэтгэхгүй гэвэл одоо ерөөсөө мандатын комиссын хэмжээнд 1 бариад өгчихдөг, та нар учрыг нь ол. Дараа нь больё гэж ингэж магадгүй юм. Тэгэхээр энэ 2-ыгоо эхлээд өгвөл найруулж бичиж болно.
Ер нь 2 талаас нь шүүмжлээд байгаа юм. Парламент чинь
дотор нь шүүх байдаг байхгүй юу даа. Америкийн Сенат бол тэр чигээрээ шүүх шүү
дээ. Бүр шүүнэ гээд хэлж байгаа. Тийм юм байх уу, үгүй юу. Байхгүй гэвэл
өөрсдийгөө шүүдэг механизмаа авч хаяад яг хуучнаар нь барих зөвшөөрлийг өгдөг,
тэгээд цаашаа өөрсдөө мэдэг. Зөвч бай, буруу ч бай. Одоо бол өгдөг систем
байгаагаас, тэр хүнийг хэлэлцэж үнэхээр эрх ашгийг нь хамгаалах систем алга
байгаа юм. Бусад орны хууль, ОУПХ зөвлөмжид Францын хууль энэ тэрийг харж
байгаад гэмт хэрэг гэдгийг постука гэж хэлсэн байна.
Зөрчил гаргасныг парламент өөрөө авч үздэг
Тэгэхээр энийг бол жаахан 2, 3 детальчилж авч үзээд 1 бол хязгаарлана, 1 бол бүгдийг
хийх хэрэгтэй байна. Бүгдийг хийхдээ 3 янз байна. Дотор,
гадна, үргэлжлээд хэрэг мөрдөж байгаа газар ийм 3 янз байна. Тэр инпжемент гэдэг юм байхгүй
бол тэрийг ерөөсөө шүүж барихаа больж болох л юм л даа. Лхагважаваа чиний
хэлсэнтэй төстэй юм энд хэлсэн л байна л даа. Энийг үзээд яаж болох юм.
С.
Товуусүрэн:-Лхагважав бол нэлээн өөр агуулгатай юм ярьсан, Чимид гуай
хариулж байгаа хариулт арай өөр болоод явчих шиг болоо. Би бол үнэн хэрэг
дээрээ УИХ-ын гишүүн хэнээс ч хамааралгүй үйл ажиллагаа явуулах тийм бүрэн
боломжоор хангагдах ёстой гэж үзэж байна.
Б.
Чимид:- Би одоо Лхагважавтай ганцхан юм ярьж байна шүү дээ.
Гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтооно гэдэг бол буруу, тэрийг шүүх тогтоогоод
хэрэгжинэ шүү дээ.
С.
Товуусүрэн:- Чимид гуай 1 их ноцтой
асуудал байна. Бид дараагийнхаа парламентад хэнээс ч хамаагүй ажиллах боломжийг
нээх тийм алхам хийх үү, үгүй юу гэдэг энэ
асуудал байгаа юм.
Б.
Чимид:- Би хангамжийн талаар 1 ч үг хэлээгүй шүү дээ.
С.
Товуусүрэн:- Хэлэхгүй болохоор чинь би таныг гайхаад байна.Лхагважав сая
тийм юм ярьсан шүү дээ.
Б.
Чимид:- Түрүүн ярихаар урьдаас маневалдаад байсан шүү дээ.
Тийм учраас би ярьж болохгүй байна.
С.
Товуусүрэн:- Тийм алхам хийх үү үгүй юу гэсэн асуудал байгаа. Би тийм
алхам хийе гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр та нар санал хураагаад шийднэ гэж
болохгүй. Дараагийн парламент ийм ажиллах боломжтой байх уу, үгүй юу. Өнөөдөр бид
нар ямар байдалтайгаа мэдэж байгаа шүү дээ.
Г.
Зуунай:- Тэгээд харамж гэдэг үгээр хуурчхаад тэрийгээ ойлголцох гэхээр зэрэг...
Р.
Гончигдорж:- Хангамж хүртэх гэж томьёолох уу, үгүй юу
гэдэг дээр санал хураая даа. Үндсэн хуульд хангамж гээд
орчихвол тэрний нь дараачаар нь хангамжийг нь ямар хүрээнд байлгах вэ гэдгийг
нь цаг цагаар нь шийдэх.
С.
Товуусүрэн:- Энд айхтар юм байгаа байхгүй юу. УИХ /АИХ/ тогтоовол
дараагийн сонгогдсон парламентад гэм, халгүй, дараа тэд нар өөрсдөө тогтоох юм
бол дахиад өөрөө өөртөө юм тогтоосон гэдэг юманд орох
гэж байгаа байхгүй юу.
Г.
Зуунай:- Ирээдүйн УИХ-ын гишүүн бол одоогийн УБХ-ын гишүүн шиг юу ч
биш байж болохгүй.
Р.
Гончигдорж:- За санал хураалтдаа оръё. 22 дугаар
зүйлийн...
П.
Улаанхүү:- 22 дугаар зүйл дээр хүний эрхийн юуг хэлэх гэж байна. Ээлжит сонгууль явуулах
боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал арилна гэж. Энийг хасмаар байна. Энэ
тэгэхээр онц байдлыг үргэлж байлгаж байх, олонх болсон нам онц байдал арилаагүй
байна байна гэж хэлээд байх арга байхгүй юу. Сонгууль явуулахгүй ингээд
зальдаад байх нь байна шүү дээ.
С.
Төмөр:- 25 дугаар зүйл уул нь бий дээ. Онц байдлын талаар хойно.
Р. Гончигдорж:- Улаанхүүгийн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 8,
- татгалзсан 26,
- түдгэлзсэн 4, бүгд 38 байна.
Ц.
Элбэгдорж:- 23 дугаар зүйл дээр ийм санал гарсан шүү дээ. УИХ-ын гишүүн нь нийт
иргэн, улсын ашиг сонирхлыг баримтлан ажиллана гэж анх оруулъя гэсэн. Ард
түмний элч мөн бөгөөд гэдэг үгийг хасъя гэсэн шүү дээ. Гишүүн гээд шууд, тэгээд
нийт иргэн улсын ашиг ... гээд цааш явах.
Р. Гончигдорж:- Элбэгдоржийн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 25,
- татгалзсан 10,
- түдгэлзсэн 3, бүгд 38 байна.
Д.
Ганболд:- Чимид гуай ард түмний элч гэдэг чинь
ямар үүрэг хүлээлгэж, ямар эрх олгож байгаа юм бэ?
Б.
Чимид:- Депутат мөн шүү дээ. Депутат ард түмний элч, сонгогчдын бүрэн эрхт
төлөөлөгч, засгийн төлөөлөгч гэсэн 3 тодорхойлолттой байдаг юм.Одоо 2-ыг нь хасчхаад байгаа юм. Ард
түмний элч юм бол сонгогчийн 1 хэсгийн даалгавар биелүүлэх ёстой юм. Өөрөөр
хэлбэл захиа даалгавар биелүүлэхгүй гэсэн үг. Нийг иргэд төлөөлсөн хүн биш.
Д.
Батсүх:- Энэ чинь нийт иргэн гэдэгтээ орчихгүй юу.
Б.Чимид:- Ард түмэн гэдэг үг байна шүү дээ Тэрний элчийн хувьд ажиллахаас биш элч гэдэг уран сайхны талаас, сонгогдоод байгааг бол төлөөлөгч гэдэг юм яана биз.
Ц. Элбэгдорж:- Тэгвэл нийт иргэн гэдгийг иргэд гээд оруулчихъя.
С.
Төмөр:- Өөрөөр хэлбэл 1 тойргийн депутат биш, монгол улсын ард түмний төлөөлөгч
гэсэн утга байхгүй юу.
Ц.
Элбэгдорж:- Тэгэхээр нийт иргэн гэдэгтээ тэр ойлголт чинь
яг байгаа юм л даа. Харин тойргийнхоо хүмүүсийг...
Б.
Чимид:- Депутат ямар статустай хүн бэ гэдгийгээ хаана ч хэлээгүй байгаа шүү дээ.
С.
Төмөр:- Зарим улсын Үндсэн хуульд тэгж байгаа шүү дээ. Төр засаг бол ард
түмнээс үүдэлтэй гэж. Тэр ард түмний үүсэл нь депутатын хувьд ард түмний
төлөөлөгч гэдэг утгаараа гарч ирж байгаа байхгүй юу.
Б.
Чимид:- Их хурлын гишүүн гэдэг чинь хэн бэ гэдэг дээр энэ Үндсэн хуулиас
энэнээс өөр үг байхгүй шүү. Сүүлдээ хэлж чадахгүй янз бүрээр тайлбарлаад байвал
хэцүү л байх байх. Тэр чинь ерөөсөө хэлэх үг олдохгүй учраас тэгсэн юм. Инперативны мандат байхгүй
гэж хэлэх гээд байгаа юм. Захиа даалгавар гэж
хэлэхээр хүлээж авахгүй. Нэг юм ойлго л доо. Одоо бол инперативны мандат гэдэг
бидний тойргоос хүрч ирж уулзахгүй, даалгавар өгөхгүй бол хариуцлага тооцож
байна гэдгийг...
Ц.
Элбэгдорж:- Нийт иргэдийг төлөөлж гаргасан шийдвэр бол эргээд сонгосон
сонгогчдод нь нөлөөлнө гэдэг утгаараа бол тэр чинь тэрийгээ төлөөлнө, нийт
иргэнээ ч төлөөлнө гэсэн үг.
Д. Ганболд:- Ер нь ард түмнээр сонгуулчхаж байгаа чинь инперативны мандат биш юм уу өөрөө.
Б. Чимид:- Нэлээд орны Үндсэн хуульд энэ бол эсрэг гарсан зүйл. Маргаад
байх зүйл биш. Нэлээд орны Үндсэн хуульд депутат хүн , парламентын гишүүн хүн
ямар ч инперативны мандатгүй байна гэж үзсэн байгаа. Энэ ноднин орж ирээд
хасагдсан зүйл. Дахиад та нар хасчих шиг боллоо.
Р. Гончигдорж:- За дахин санал санал хураая.
- зөвшөөрсөн 12,
- татгалзсан 22,
- түдгэлзсэн 5, бүгд 39, олонхын дэмжлэг авахгүй
байна.
Ц.
Элбэгдорж:- Эндээс хасъя гэдгээр биш, би
бол сая хасъя гэж байгаа мөртлөө татгалзсан дээр
өгчихлөө шүү дээ. Чимид гуайн саналыг дэмжиж байна уу, үгүй юу гэсэн ойлголтоор
өгчихлөө шүү дээ.
Р. Гончигдорж:- Ард түмний элч мөн гэсэн хэсгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 14,
- татгалзсан 24,
- түдгэлзсэн 5,
бүгд 39 байна гэжээ.
Үргэлжлэл
бий. Эх сурвалж:
Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж