Үр тариа арвин ч, төмс хүнсний ногоо бага тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
dotood_editor@montsame.mn
2016-08-15 07:47:36

Улсын бүртгэлийн статистикийн газраас гаргасан танилцуулгаас үзвэл, энэ оны наймдугаар сарын 10-ны байдлаар, Архангай аймгийн дүнгээр 5076 га-д үр тариа, 468,4 га-д төмс, 155,2 га-д хүнсний ногоо, 1442,4 га-д малын тэжээлийн ургамал, 630га-д техникийн ургамал тарьжээ.

Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулбал үр тариа 20,5 хувиар тэжээлийн ургамал 17,9 хувиар их, хүнсний ногоо1,8, техникийн ургамал 50,8,төмс 0,5 хувиар тус тус бага тариалжээ.

 Харин бага газар төмс хүнсний ногоо тарьсан хэдий ч ургац өндөр байгаа тухай Эрдэнэбулган сумын ногоочин н.Олдох онцлов.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ