ДАРХАН-УУЛ: Стратегийн түншлэлийн түвшинд НҮБ хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын хөтөлбөр зохицуулагч, эдийн засагч Сан Вон Лим болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга
зочид, төлөөлөгчдөд хандан: “Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн
зорилго” форумд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлээд НҮБ-аас Монгол
Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд аймаг орон нутаг оролцоход бэлэн
байгаагаас гадна Дархан-Уул аймагт олон талт арга хэмжээг хамтран зохион
байгуулж, дэмжин ажиллах бүрэн боломжтойг онцолсон юм.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: “НҮБ-ын орон нутгийн богино хугацааны жижиг төслүүдийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ бидний зүгээс Дархан-Уул аймагтай стратегийн түншлэлийн түвшинд хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны
өдөр Улаанбаатар хотноо болох “Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй
өдөрлөг”-т оролцож Дархан-Уул аймгаа илүү их сурталчлан, алсын хараагаа
танилцуулж
гадаад, дотоод хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүслээ.