Монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн гаргах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-19 16:24:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


НҮБ-ын ХХААБ нь 1945 оны аравдугаар сарын 16-д байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Музейтэй хамтран монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн гаргах хүсэлтээ Суурин төлөөлөгч Винод Ахужа илэрхийлэв. Мөн тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэх зорилготой байгаагаа онцоллоо.


Соёлын сайд Ч.Номин олон нэр төрлийн аюулгүй, чанартай хүнсээр хүн бүрийг хүртээмжтэй, баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголын Үндэсний Музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнг дэмжихээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ