Долоодугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 7 дугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.7 тонн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 12 хувиар багассан үзүүлэлт болохыг
төв банк мэдээллээ.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны
хэлтэс 778.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 650 кг үнэт металл
тус тус худалдан авсан байна.
Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/07)
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны 7 дугаар сард дундаж үнэ 185,224.93 төгрөг байв.
Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.07/