УИХ-ын гишүүн Л.Энхболд аймагтаа ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-12 15:32:06

 УИХ-ын гишүүн  Л.Энхболд, Н.Амарзаяа нар  тойрогтоо ажиллаж байна.

 УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир нар энэ сарын 6-11-нийг хүртэл аймгийнхаа зүүн талын 7 сумдад ажиллав.  Энэ үеэрээ Цогтцэций суманд “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК,  “Энержи ресурс” ХХК, Ханбогд суманд “Оюу толгой” ХХК, Баян-Овоо суманд “Хүннү ресурс” ХХК-уудын уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна. Уул уурхайн компаниудтай уулзах үеэрээ эрхэм гишүүн орон нутгаас ажиллах хүч түлхүү авахыг анхааруулжээ.

Мөн  уулзалтаараа Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгах саналыг  иргэд олон нийт, төрийн бус байгууллагаас хүлээн авав. Түүнчлэн иргэдийн асуултуудад хариулт өгч, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ