Бэлчээрийн төлөв байдлыг танилцуулж хамгаалах сургалт явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ Газар
зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран “Дорнод Монголын хуурай
хээрийн тогтвортой ландфашт биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл” хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Дорнод
аймгийн Булган, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн
Түмэнцогт суманд
бэлчээрийн газрын төлөв байдлыг хянах, БХБ-ын
сайдын энэ оны 126
дугаар тушаалаар баталсан
“Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан
заавар”-ыг бэлчээрийн фотомониторингийн аргатай хослуулан нөхцөл байдлыг үнэлж байна. Мөн бэлчээрийн газрын төлөв
байдлыг хянах зорилгоор байгуулсан хяналтын талбайд харьцуулсан судалгааны
ажлыг малчидтай хамт гүйцэтгэж
байна.
Мөн дээрх сумдад
бэлчээрийн газрын доройтлыг бууруулах, зохистой ашиглах, хамгаалах талаар
судалгаа, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сургалтаар 3 аймгийн 9 сумдын Засаг
дарга, газрын даамал, байгаль хамгаалагч, багийн засаг дарга, мониторингийн
мэргэжилтнүүд, цаг уурч, ХАА-н
мэргэжилтнүүд, нутгийн малчин иргэдэд Газар зохион байгуулалт, геодези зураг
зүйн газраас газрын төлөв байдал, бэлчээрийн доройтол, хамгааллын талаар мэдээлж, бэлчээрийн газрын фотомониторингийн аргаар
мэдээлэл цуглуулах, голлох шалгуур үзүүлэлт, байгалийн сэргэн ургалт тооцох
талаар үзүүлэн танилцуулж байна.
Сургалт нь
сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгах бэлчээр зохион
байгуулалтын төлөвлөгөөний саналыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг
нэгтгэх, дүн шинжилгээ хийхэд ач холбогдолтой аж.