“Алтан дөрөө-2022” наадам зохион байгуулагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-01 16:18:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үзэмчин ястны давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой Үзэмчин ардын соёл, урлаг, спортын “Алтан дөрөө” наадам Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотод 7 дугаар сарын 30, 31-нд зохион байгуулагдлаа.  


Тус наадамд Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбар зөвлөл, Хэрлэн, Сэргэлэн, Булган, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын төлөөллүүд урлагийн төрөл, үзэмчин үндэсний хувцас, хос морьтон шалгаруулалтын төрлөөр өрсөлдөж, нийлбэр оноогоор Сэргэлэн сум 1-р байранд шалгарч  “Алтан дөрөө” шилжин явах цомын эзэн болж, Булган сум,  Хэрлэн сумын баг удаалсан байна.




Эх сурвалж: Соёл, урлагийн газар

Холбоотой мэдээ