ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн хурдын хязаалан насны морьд барианд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-26 09:21:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдааны хязаалан насны морьдын уралдаан боллоо.

Тус уралдаанд;

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Д.Давааноров эзэнтэй, Д.Баттуул уяачтай бор хязаалан түрүү магнайд хурдаллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнай, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргалын уясан хээр хязаалан аман хүзүүдлээ. Энэ морь улсад нэг, бүсэд нэг удаа айрагдаж байжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат н.Занабазар эзэнтэй, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргал уяачтай борхалзан хязаалан айргийн гуравт

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Б.Батсанаа эзэнтэй, аймгийн алдарт уяач Г.Болдбаатарын уясан хүрэн халзан хязаалан айргийн дөрөвт

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Б.Даваадорж эзэнтэй, Д.Гомбосүрэн уяачтай тогоруу халтар хязаалан айргийн тавт хурдаллаа.

Холбоотой мэдээ