ДОРНОГОВЬ: 670 гаруй модыг тогоолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод, бут тариалах арчлан хамгаалах ажлыг зохион байгуулж байна.
Албаныхан энэ сарын 19-ний байдлаар нийт 670 гаруй модыг тогоолсон байна. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд
Дорноговь аймаг 2022-2025 онд 20 сая мод тарих бөгөөд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар ажиллаж буй.