Испани эмэгтэйчүүдийн усан сэлэлтээр Олимпоос анхны алтан медалиа хүртлээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-11 14:48:44

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Испанийн усанд сэлэгч Мирея Бельмонте Риогийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 200 м-ийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртжээ.

Ингэснээр Бельмонте нь Олимпоос алтан медаль хүртсэн Испанийн анхны усанд сэлэгч болсон байна.

Тэрбээр 200 м-ийг 2 минут 04.85 секундэд туулжээ. Энэ төрөлд Австралийн Мэдлин Грөүв мөнгө, Японы Нацүми Хоши хүрэл медаль хүртжээ.

Хятадын усанд сэлэгчид 2004 оны Олимпоос хойш энэ төрөлд түрүүлээгүй байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ