АРХАНГАЙ: 113 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсчээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-20 11:19:51

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны 6 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 101.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 115 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 113 (47.5%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ  өссөн, 3 (1.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан бол 122 (51.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Тухайлбал адуу, үхэр, хонь, тахианы мах, гурил, пүнтүүз, цагаан будаа, давс, элсэн чихэр, хиам, өндөг, шар тос, масло, ургамлын тос, өөхөн тос, цагаан архи, дарс, пиво, хатаасан жимс, зөөлөн чихэр, алим, мандарин, өргөст хэмх, улаан лооль, төмс, манжин, сонгино, байцай, бүх төрлийн шатахуун зэргийн 113 төрлийн барааны үнэ 0.1 хувиас 2.5 дахин ихээр өсчээ.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 6 (2.5%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 131 (55.0%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өссөн бол 101 (42.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

        

Холбоотой мэдээ