АРХАНГАЙ: Чанаргүй зээл 1.1 тэрбум төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-20 10:26:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл  240.0 тэрбум төгрөг, анхаарал хандуулах зээл 1.5 тэрбум, чанаргүй зээл 1.1 тэрбум төгрөг болжээ.

2022 оны 6 дугаар сарын байдлаар банкууд 37.7  мянган иргэд, аж ахуй нэгжид 145.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд олгосон зээлийн хэмжээ 44.4 хувь, зээлийн өрийн үлдэгдэл 37.6 хувь нэмэгдсэн бол иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 13 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 3.4 хувь, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 16.5 хувь  тус тус  буурсан байна.

Оны эхний хагас жилд аймгийн хэмжээнд 25 иргэн 1.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлэнд хамрагдсан байна.

Холбоотой мэдээ