ОРХОН: Залуу харваач У.Эрдэнэ-Очир 20 сумнаас 20 онож тэргүүн байранд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-12 10:50:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн баяр наадмын үндэсний шагайн харваанд 14 багийн 130 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо. Шагайн харвааны багийн төрөлд тэргүүн байрт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай “Хангарьд” баг, дэд байрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гэрээт цагдаа”-ийн хэсгийн ахлагч аймгийн хурц мэргэн н.Эрхэмбаяр ахлагчтай “Соёмбо” баг, удаах байрт “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтан аймгийн гоц мэргэн Б.Ганцолмон ахлагчтай “Түлш” баг шалгарлаа.

Харин үндэсний шагайн харвааны  цуваа харвааны төрөлд залуу харваач У.Эрдэнэ-Очир 20 сумнаас 20 онож тэргүүн байранд шалгарч аймгийн гоц мэргэн боллоо. Харин дэд байранд аймгийн гоц мэргэн М.Амаржаргал 20 сумнаас 19 онож, гуравдугаар  байрт аймгийн хошой мэргэн Л.Анхбат 20 сумнаас 18 онож шалгарчээ

Холбоотой мэдээ