Монголын хөлбөмбөгийн холбооны XI Их хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-07 08:42:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөлбөмбөгийн Холбооны 11 дэх удаагийн ээлжит Их хурал болж, зорилтоо тодорхойлов.


Тус хурлыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээж үг хэлснээр МХБХ-ны 11 дүгээр Их хурал эхэлсэн юм. Мөн Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/АХБХ/-ны Зүүн Азийн гишүүн холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ёсүкэ Михара Их хурлын төлөөлөгчдөд үг хэлж, хурлын үйл ажиллагаа, явцыг ажиглав.


МХБХ-ны Дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулж, Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2021 оны Санхүүгийн тайлан болон Хөндлөнгийн аудитын тайланг хэлэлцэн баталлаа. Мөн МХБХ-ны 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан юм.


2020 оны 10 дугаар сарын 7-ны 9 дүгээр Их хурлаар сонгогдсон МХБХ-ны Дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулж МХБХ-ны Дүрмийн шинэчлэн баталсан нь Их хурлын онцлох гол чухал зүйлүүдийн нэг байлаа.


Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө “Нэг баг - Нэг зорилго” уриатай нэгэн зорилго дор нэгдсэн Монголын хөлбөмбөгийн хамт олонд улам өндөр амжилт гаргахыг МХБХ-ноос хүсэн ерөөлөө. 






Холбоотой мэдээ