ОРХОН: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 80 гаруй хүнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-06 17:15:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 45, 46 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Улс, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдарч, салбартаа манлайлан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон иргэдийг шагналаа. 

Монгол Улсын Засгийн газрын шагнал, Аймгийн ИТХ-ын дээд шагнал Иргэний төлөө медаль, Хүндэт жуух бичиг, аймгийн Засаг даргын Жуух бичиг-ээр 80 гаруй хүн шагнууллаа. 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн засаг дарга С.Батжаргал, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Түвшинжаргал нөр гардуулан өглөө. 

 

Холбоотой мэдээ