"Дархан Нэхий","Эрдэнэс сольюшинс", "Говь"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 26 ХК-ийн 378,688 ширхэг хувьцааг 210,091,360 төгрөгөөр арилжив. 9 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
ханш тогтвортой байлаа. "Дархан Нэхий" (NEH+4.48%),
"Эрдэнэс сольюшинс" (AMT+1.38%) болон "Говь" (GOV+1.16%) ХК-ийн ханш хамгийн өндөр өссөн бол "Улсын Их Дэлгүүр" (UID-8.17%), "Түмэн Шувуут" (TUM-3.56%) болон
"АПУ" (APU-1.42%) ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,955 нэгж
эрхийг 8,044,291 төгрөгөөр арилжлаа. ТOП-20 индекс 0.01 хувиар өсөж, 33750.16 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,842,684,830,617 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.