СЭЛЭНГЭ: Мандал сумын иргэд ая тухтай, тохилог орчинд наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-04 17:38:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын хэмжээнд хамгийн том, хамгийн олон хүн амтай сум гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа ард иргэдээ ая тухтай, тохилог сайхан орчинд наадаж цэнгүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор тус сумын ЗДТГ-аас ААН, албан байгууллагуудад албан үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал баяр наадмын талбайн гэрэлтүүлгийн ажлыг “Тохилог хараа” хот тохижуулах газарт, үйлчилгээний хэсгийн тулгуур шон, гэрлийн утсыг Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарт, мөн наадмын талбайн төв индрийн ширээ засварлах ажлыг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, хамт олонд тус тус үүрэг болгон өгсөн байна. Дээрх байгууллагууд өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, Мандал түмэн тохилог сайхан орчинд наадахад бэлэн болжээ. Тус сумынхан энэ сарын 6-7-ны өдрүүдэд наадна.  

Холбоотой мэдээ