Висконсин муж улсад онц байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-10 12:11:26

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Висконсин муж улсад онц байдал зарлаж, хүчтэй салхи болон үерийн улмаас учирсан хохирлыг барагдуулахаар Холбооны улсын сангаас санхүүжилт гаргахаар боллоо гэж Цагаан ордноос мэдээлэв.

Холбооны улсын сангаас санхүүжилт олгох боломжтой байгаа бөгөөд үүнд яаралтай ажиллагааны зардал болон тус муж улсын найман тойрогт болсон үер, салхины улмаас сүйдсэн байгууламжуудыг сэргээн босгоход зориулах санхүүжилт багтаж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ