Дорнод аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 11:55:42

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газарт өнгөрсөн сарын 31-нд гарсан түймрийн цурамнаас энэ сарын 01-нд дахин түймэр асчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, орон нутгийн 48 иргэн түймрийн голомтод ажиллаж өчигдөр дахин цурманд оруулсан байна.

Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт”-ийн аманд энэ сарын 08-нд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, ойн байцаагчид нь хүлээлгэн өгчээ. Түймрийг унтраахаар дүүргийн онцгой байдлын 22 албан хаагч, Дархан цаазад Богд Хан уулын  Байгаль орчны газраас 3 албан хаагч “Ажнай” компанийн 17 ажилтан ажилласан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ