Хятадын хүндийг өргөгч дэлхийн дээд амжилтыг эвдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-10 09:23:35

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Хятад улсын тамирчин Дөн Вэй “Рио-2016” зуны Олимпын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63 кг-ийн жинд нийтдээ 262 кг-ийг өргөн дэлхийн дээд амжилтыг эвдлээ.

Тэрбээр хоёр оролдлогоор өмнөх дэлхийн дээд амжилтаас 1 кг-аар илүү буюу нийтдээ 262 кг-ийг өргөсөн юм.

Харин БНАСАУ-ын Чуэ Хё Сим хоёр оролдлогоор нийт 248 кг-ийг өргөн мөнгөн медаль хүртсэн бол Казахстаны Карина Горичева 243 кг-ийг өргөн хүрэл медаль хүртсэн.

Г.Доржханд

Холбоотой мэдээ