“Pfizer” АНУ-ын Засгийн газартай 3.2 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-30 11:35:59

ВАШИНГТОН. /Reuters/. Pfizer”, “BioNTech” компани АНУ-ын Засгийн газартай “COVID-19”-ийн 105 сая тун вакциныг энэ зуны эцэс гэхэд нийлүүлэх 3.2 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан талаараа лхагва гарагт мэдээлжээ.


Энэхүү гэрээнд эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа “омикрон” хувилбарт зориулсан вакцин ч мөн багтсан талаар “Pfizer” компани мэдээлсэн байна.


Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөхүүд коронавирусний шинэ хувилбаруудын тархалттай тэмцэхийн тулд энэ намар “COVID-19”-ийн нэмэлт тунгийн загварыг өөрчлөхийг зөвлөжээ.


АНУ-ын Засгийн газар мөн 195 сая хүртэлх тун вакциныг нэмж худалдан авах талаар судалж байгаа бөгөөд ингэснээр нийт худалдан авах вакциных нь тоо 300 саяд хүрч байна гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ