Энэтхэгт тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-29 13:05:40

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Засгийн газар зам тээврийн ослоор хүний амь нас эрсдэх тохиолдлыг бууруулахын тулд найм хүртэлх зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэлд доод тал нь зургаан аюулгүйн дэр суурилуулах шаардлагыг автомашин үйлдвэрлэгчдэд тавих шийдвэр гаргажээ. 


Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зам тээвэр, хурдны замын асуудал эрхэлсэн сайд Нитин Гадкари хэлэхдээ, Энэтхэгт жил бүр зам тээврийн хагас сая гаруй осол гарч, 150 мянга орчим хүн амиа алдаж, 300 мянган хүн хүнд бэртдэг гэдгийг онцолсон байна.


Мөн тэрбээр, "Бид тээврийн хэрэгсэлд доод тал нь зургаан аюулгүйн дэр заавал суурилуулах шийдвэр гаргалаа. Энэ нь зарим компанийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн ч хүний амь насыг аврах асуудлыг бид эн тэргүүнд тавьж байна" гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ