АРХАНГАЙ: "Эвийн -Өргөө Энхийн гүйлт"-ийн гүйгчид Эрдэнэбулган суманд ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-28 16:52:46
Архангай /МОНЦАМЭ/. Эвийн -Өргөө Энхийн гүйлтийн гүйгчид Монгол орны 21 аймаг 108 сумаар нар өртөөлөн эв нэгдлийн бэлгэдэл болох галт бамбарыг гараас гарт, зүрхнээс зүрхэнд хүргэн эв эе, найрамдал нөхөрлөлийн уриаг түгээж байна.
Гүйгчдийг Архангай аймгийн Цахир сумын ЗДТГ, өсвөрийн тамирчид, гүйгчид Солонготын даваан дээрээс угтан авч энхийн гүйлтэнд нэгдсэнээс гадна Цахир суманд БТСГ-ын хамт олон, хөнгөн атлетикийн тамирчдын хамтаар хүлээн авч, Цахираас Тариат сум хүртэл өртөөлөн гүйлтийн үйл ажиллагаанд оролцов.
Эвийн - Өргөө Энхийн гүйлтийн гүйгчид Тариат, Ихтамир сумдаар дайран 6-р сарын 24-ний өдөр Эрдэнэбулган суманд хүрэлцэн ирэхэд Архангай аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, БТСГазар, ХДТ, Музейн хамт олон угтан авч хүндэтгэл үзүүллээ. Тэдний гүйлтийн 15 дахь аймгийн 76 дахь сум нь Архангай аймаг, Эрдэнэбулган сум байлаа.
Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн гүйгчид 6-р сарын 26-ны өглөө Архангай аймгаас дараагийн өртөө рүү хөдлөх мөчид Монголын тамирчдын баярын өдөр тохиож, аймгийн баяр наадмын талбайд энэхүү өдөр хүрэлцэн ирсэн спортын холбоодын төлөөлөл, ахмад тамирчин, багш дасгалжуулагч, шүүгч, өсвөрийн тамирчидтай хамт галт бамбартай гүйж, баярын мэндчилгээ дэвшүүлэн тамирчдын баярын үйл ажиллагаанд оролцсон юм.

Холбоотой мэдээ