Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж энэ сарын 11-13-нд хучилт хийсэн бол өнөөдөр 22.00 цагаас 30-ны 6.00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийнэ.
Тус
өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх
замын зорчих хэсгийг хаах тул иргэд, жолоочнар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй
харилцах газар мэдээлэв.
Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит, их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байгаа юм. Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэхээр төлөвлөжээ.