43 террорист Афганистаны хүчинд бууж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-09 15:06:55

МОСКВА. /Sputnik/. “Лалын улс” болон “Талибан” бүлэглэлийн 43 босогч Нангархар муж дахь цэргүүдэд бууж өглөө гэж Афганистаны Үндэсний аюулаас хамгаалах хүчний удирдах газар мэдэгдэв.

Бууж өгсөн террористууд Нангархар мужийн Ачин, Назиан, Гани Хел дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн бүлэглэлд хамаарч байна гэж мэдэгдэлд дурджээ.

Афганистаны хүчин Нангархар муж дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд бид 75 босогчийг устгаж, 11 цэргээ алдлаа гэж Афганистаны Батлан хамгаалах яам даваа гарагийн өглөө мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ