“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-24 10:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх автобус өнөөдрөөс явж эхэллээ.


Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчлэх юм.


Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгээс 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцон үйлчлүүлэх боломжтой.


Цагийн хуваарь:

Баруун 4 зам- 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20

“Чингис хаан” ОУНОБ- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00

“Драгон” авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг


Үнийн хувьд том хүн- 20.000

Хүүхэд – 7.000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.





Холбоотой мэдээ